Дахиад үзмээр л байсан...

 

Үзнэ дээ гэж хүсэж явсан юмаа үзлээ. Дахиад үзмээр л байсан даанч...

Английн лиг бол европын  шилдэг лигийн нэг  гэдэгтэй хүмүүс санал нийлэх байх.Миний дэмждэг баг Вэст Хэмийн талбайд тоглож 90 минутын турш тэмцэлдсэн. Урьд нь зурагтаар үзээд хожиход нь баярлаад хожигдоход нь заяагүй хогнууд гэсэншүү юм яриад явдаг байсан би айлын талбайд ямар хүнд нөхцөлд сэтгэл зүйн хичнээн их дарамтанд тэмцэж байж хожил авдагийг мэдэрсэн шүү.

Найман настанаас наян настан хүртэл бүх л хүмүүс өөр өөрсдийн дэмждэг багаа үнэн сэтгэлээсээ дэмжиж хашгиралдаж орилолдож эсрэг багаа дарамтанд оруулах гээд стадион тэр аяараа оволзож өгөхиймаа. Би нь төөрч будилж явсаар гадна нь ирхэд бөөн цагдаа нар төмөр хашлагаар 2 тийш нь зам гаргаж байсан. 

зураг сонирхдоо    /canon D1000 дуран 18-55мм /

 

 

Вэст Хэмийн стадион гаднаасаа

 

тэмцээн ид үргэлжилж байсан

 

 

 

 

тэр дунд байгаа ногоон хувцастай хүмүүсийн цаадах эгнээ л челсигийн дэмжигчид бусад нь бүгд талбайн эзний балиашиг

 

 

 

 

 

8 дугаартай Лампард сайн дурантай байсан бол ч...

 

 

 

 

 

Жон Терри бол новш урвагч гээд л аль л муу үг байна тэрнийгээ хэлээд нэг аяшуу юм оруулаад дуулах юм.Терри Вэст Хэмээс Челсирүү худалдагдаж очсон болохоор туйлаас дургүй юм байна лээ

 

11 ийн цохилтыг Чех хааснаар багаа тэнцээнээс аварсан

 

 

Эцэст нь Эшли Коулын ганц гоолын ачаар Челси хожсон. Би дан Вэст Хэмийн дэмжигчидийн дунд сууцан хашгирах эрхгүй үзэгч л байлаа. Тэдний дунд ганц Ч үзэг хэлсэн бол би өдийд тамд ч юмуу диваажинд ч юмуу байж байсан байхөө.

Тоглолт тараад Вэст Хэмийн дэмжигчидийг нэг замаар Челсигийн дэмжигчидийг өөр замаар тарааж байсан. 7-10 жилийн өмнө цагдаагийн хамгаалалт гардаггүй байхад тоглолт болгоны дараа олныги хамарсан бужигнаан зодоон болж хүн амьтан бэртэхээс авахуулаад хүний амь хүртэл эрсддэг байсан гэсэн. Цагдаагийн хамгаалалт гардаг болсоноос хойш энэ хамаагүй намжсан .

Дахиад үзмээр л байсан...

Сэтгэгдэлүүд:

1. freestyle529 | 2009-09-30 11:26:07
Хөлбөмбөгөө гэж. Хэзээ нэг өдөр ингээд стадионд амьдаар нь үзээд сууна гэж итгэдийн.
2. Nyamka | 2009-09-30 11:26:22
Өчигдөр нэг тоглолт үзээд эгч унтуулаагүй чанга чанга үзээд хаха...
3. bomberder | 2009-09-30 11:32:08
ter zodoon chini salaa zam ni togsood irheeree gudamjind avltsaad eheldeg sh dee hehehehe
4. Нэмүүлэн | 2009-09-30 11:32:13
Оооо ямар гоёын зурагнуудыг харсан чинь лаг лайв би өөрөө хаууд нь байгаам шиг санагдчихлаа
5. Eastsite | 2009-09-30 11:37:53
10 sariin 4nd Chelsea vs Liverpool.
Ene ch goy toglolt bolno doo.
Barag hojchih baihaa
6. medicalscience | 2009-09-30 11:42:29
пөөх гоё юмаа, тэгж байгаад би бас барлелонагийнхаа тоглолтыг үзнэ гэж боддог ш дээ. сайхан сайхан, сэтгэл хөдлөхгүй байхын аргагүй шүү энэ хөл бөмбөг. найзууд дундаа л хөл бөмбөгөөс болж дайн үүсэх гээд байдаг ш дээ.
7. ss_gogo | 2009-09-30 11:46:06
freestyle529 - мөрөөдөл биелдэг гэдэгт итгээрэй шд найз мээн
8. ss_gogo | 2009-09-30 11:47:28
Nyamka - би ч өнөөдөр л нойгүй хонох байхдөө хэхэ

Нэмүүлэн - стадионд нь үзэх сайхан юм билээ
9. ss_gogo | 2009-09-30 11:50:24
Eastsite - энэ ч халуухан юм болно доо ядаж байхад Чех улаан хуудсаар хөөгдөөд энэ тоглолтонд оролцох эрхгүй болцон гэхдээ хожноо хожно

medicalscience - үзээрэй дүү минь сайхан шүү найзууд дундаа дайн үүсээд байхад үзэгчидийн дунд үүсэх нь аргаггүй юм даа хэхэ
10. freestyle529 | 2009-09-30 11:52:48
хэ хэ. яг онож хэлсэн шүү. give me five
11. ss_gogo | 2009-09-30 12:03:41
freestyle529 - найз мээн чиний л үг шүү дээ хэхэ
12. Эмбий | 2009-09-30 13:14:41
ингээд нэг тоглолт үзээд эсрэг багаа балиашиглаад сууж байхсан ха ха
13. ss_gogo | 2009-09-30 15:02:07
Эмбий - 2014 оны дэлхийн аварга үзэхүү
14. Мармелад | 2009-09-30 16:01:51
ингээд нэг үзүүл эр нөхрүүдээ гүэ мөн сайн ойлгох байхдаа хихихи
15. ss_gogo | 2009-09-30 16:31:16
Мармелад - ёстой нэг ойлгоно доо тэгээд л дараа нь цай хоолыг нь өмнө нь өрөөд л хөл бөмбөгөө үз гээд л хэхэхэ
16. m2 | 2009-09-30 22:20:40
мундаг том атаархлаа чамд
17. ss_gogo | 2009-10-01 09:17:15
m2 - одоо яанвээ хэхэ
18. бялзуух (зочин) | 2009-10-01 09:25:17
Гоё юмаа,, Челсийгийн тоглолтыг ингэж нэг амьдаар нь үзэж үзэхиймсаан...
19. ss_gogo | 2009-10-01 09:29:37
бялзуух - чи мээн адилхан багыг дэмждийн биз бээз урьд шөнө 1хан бөмөг хийж хожиж 6 оноотой боллоо
20. бялзуух (зочин) | 2009-10-01 09:36:45
тэххх... Би чинь Челсиг үзээ л нойргүй гадуур тэнээд явдаг гар шдээ...
21. bi_banjig | 2009-10-01 09:37:11
хэхэ... гарчгийг нь хараад шал буруу юм толгойд ороод ирлээ ш дээ, тэгсэн чинь хөл бөмбөг байдаг байгаа...
өчигдрийн тоглолтон дээр Аршавин яаж гоол хийснийг харсан уу... аймаар... хөлийнхөө араар... авъяас гэж энэ дээ... челсигийнхэн чинь нуль хүчний л тоглогчид ш дээ, хэхэ
22. ss_gogo | 2009-10-01 09:37:49
бялзуух - за ашгүй дээ хамт хашгирах ханьтай боллоо гсн хэхэхэ
23. ss_gogo | 2009-10-01 09:42:38
bi_banjig - САЙН УУ АНД сайхан аялж ирсэн үү
энэ гарчигний буруу минийх биш шүү хэхэ
тэр ч шилдэг гоолын тоонд орох байхаа
24. amanjinka | 2009-10-02 18:58:24
сайн уу анд яасан гого юм үзэээ вэ
25. altargana | 2009-10-03 10:13:46
яг амьдаар нь тоглолт үзнэ гэдэг шал өөр шүү чи азтаймөө, хөлбөмбөгийн фанатууд гэж аймаар улсууд байхын байнга л зодолдож нүдэлдэж байдаг
26. chimgeeitgel | 2009-10-03 12:28:58
amidaar ni uzsen ym chin unen goy bsan bj taaraa. saihan zuragnuud bn.
27. SSunday | 2009-10-05 05:35:00
Мянга сонсохоор нэг үз гэдэг ч үнэн үг байгаа биз дээ?
Өөрийн биеэр амьдаар нь үзнэ гэдэг их хувь заяа шөөөө.
28. Eastsite | 2009-10-05 09:15:10
Hey! Uchdur saihan hojloo tiimuu!
29. ss_gogo | 2009-10-05 09:23:35
amanjinka - харин тийн
сайн сайн уу анд

altargana - фанатуудыг жинхэн утгаар нь л харлаа
30. ss_gogo | 2009-10-05 09:25:10
chimgeeitgel - гоё гоё баярлалаа хө

SSunday - чухмаа чухам хэхэ

Eastsite - өчигдөр ч гайхалтай хожил авлаа
31. Жиргээ | 2009-10-05 09:38:04
Дахиад үзмээр л байсан...

muruuduxud mungu tuluxgui
32. ss_gogo | 2009-10-05 11:08:23
Жиргээ - гоё шд тээ
33. tsets31 | 2009-10-05 17:00:43
sain yy xo sportiin fan yum bid dee goyo shuu
34. erhtsas | 2009-10-05 17:09:28
Хөөрхөн Терриг минь яаж байна гэнэ ээ, муухай хүмүүс байна даа.

Яг дэрэгдээс нь үзэх бас л гоё мэдрэмж, догдлол төрүүлдэг байх даа.
35. ss_gogo | 2009-10-05 17:12:43
tsets31 - гоё гоё
сайн сайн уу хө
36. ss_gogo | 2009-10-05 17:23:48
erhtsas - террид бол мангар дургүйм билээ
эсрэг багийн фэнүүдийн дунд сууцан чинь догдлолоо гаргаж чададгүй дотроо л хөөрөөд гаднаа харамссан дүр гаргаж байлаа шд хэхэхэ

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.