
Зулзага бяцхан үр минь
Зөндөө том болжээ
Зургийг нь хараад аав нь
Цурхирч байгаад бичнэ
Үргэлж өвөрт нь унтах эмээ бурхандаа эрхэлэх
Өвөр дээр нь тоглох өвөөдөө нас нэмэх
Үйл мэтгэж суух ээжээрээ хорвоог төсөөлөх
Өөдөсхөн жаахан үр минь аавыгаа огт мэдэхгүй ээ
Хөөр баяртай гүйгээд чулуунд бүдрэн унахдаа
Өндөрт өргөн аргадах аавыгаа үгүйлдэг байхдаа
Эрх дураараа аашилж газарт тэрийн уйлахдаа
Эрх биш аавынхаа алгийг үгүйлдэг боловуу үр минь
Өдөр өдөрөөр өсөн торинох үр минь
Эргээд аавыгаа очиход танихгүй дээ танихгүй
Бишүүрхэн гүйж ижийдээ очоод эргээд харахдаа
Бяцхан зүрх нь баяртай цохилно доо үр минь
Мэдээ орох үед нь хажууд нь байгаагүй болохоор
Мэдэхгүй дээ үр минь аавыгаа мэдэхгүй
Хорвоогийн нартай уулзаад долоохон сар болоход нь
Холийн хол явсан аавыгаа хүү минь уучлаарай
Миний хайртай үр минь ээ

tgs
Сэтгэгдэлүүд:
hoorhon gedeg n
Нар мандаж хүүгийн сэтгэлд өглөө болно
Сайхаан сайхан амьдраын хамгийн аз жаргалтай тэр мөч хурдан болоосой
Анд ингэхэд хаагуур гуларч яваад ийм удаад ирэв хихи
истоо муухай амьтан байгаа юм
LuZa - сайн уу луза минь сайнхан үг хэлж сэтгэлийг минь сэргээсэнд баярлалаа
нэтгүй сар гаран зовлоодоо хэхэхэ одоо жарганаа хэхэхэ
LuZa - энгэрийн тэмдэг мэт үрээн тэврээд алхахсан
үс санчигийн үнэрлээд эцгийн жаргалыг амтлахсан
бишүүрхжаагаад л энгэрийн тэмдээ болно доо нээрээ хэхэ
Гүзээ өвгөн - сайн уу өвөө адилхөө хэхэ
Хөөрхөн үрд нь инээд хөөрийг хүсий.
Усны хувилгаан - сайн сайн уу хө
agai - баярлалаа хө тэр өдрийг мөрөөдсөөр л сууна даа
embi - тэгнээ хө баярлалаа анд минь
Hilde - тйимдээ удахгүй дээ баярлалаа хө
Удахгүй хайртай бүхэндээ хайраа, сэтгэлээ бэлэглэн очоорой.
нэттэй болцоо
freestyle529 - та 2 хаана танилцсийн хэхэ
erhtsas - харин тийм ээ хэцүү л байна
баярлалаа хө
MOngolhuu - нөхөр минь охин хүүхдийн үнэ хүндийг бууруулаад байгаарай хэзээ охин хүүхдэд нөхөр хайж байлаа даа аа хэхэ
зоригоо эцэггүй үр...эмзэг болно доо... гээд байгаан эцэг бичээд байгаан бишүү хө
zorigt_8 - уул нь эцэг нь сараачаад байгаамсан даа хө
tsasnii_chimee - мэдэх нь мэдэх л байх л даа хэд хоног бишүүрхэх болоо
Lily - очноо удахгүй ээ зургийг нь хараад л мэлмэрээд байгаа хэхэ
hurdan huurhun huudeeree ochooroi
taniig mednee medhiin deedeer medej baigaa shuu dee
*САЙХАН САНАА* - баярлалаа сайхан бүсгүй минь
amanjinka - байгаа шүү найз нь таг болоогүй шүү хэхэхэ
Чацарганы Бут - сайн уу аав ач хүү нь том болоод л байгаа
apabst - тэгнээ найз минь
delgeen - сайн уу ээжээ жаахан саатаад одоо гэртээ байна аа хүү нь
Миний нэг найз хүүхэнд энд 8,9 жил болжийна, ой зургаан сартай орхисон охин нь аавынхайй хамт амьдардаг хүүхнийг ээж гэж дууддаг, ээжийгээ мэдэхгүй болцон, мөн ч харамсалтай шүү, би буцаач гэж зөндөө хэлсэн. Аав ээжтэйгээ элэг бүтэн өнгөрөөсөн аз жаргалтай бага нас шиг сйахан үе хүүхдэд байхгүй ш дээ
удахгүй харин аа
таны найз харамсалтай юмаа
sain uuu ?
Isidora - мммм сайн сайн уу
bolor7erdene - баярлалаа найз минь хол байх ч хэцүү юмаа одоо очуул ахиж холдохгүй ээ үргэлж хамт байх болно
БИ Ч НЭХЭЛ ХАТУУТАЙ ХӨӨН ГЭЖ ХЭ ХЭ
Style_s - сайн сайн найз минь баярлалаа хө
хичээгээд л байна аа баярлалаа хө
jamukha (зочин) - тиймээ үэнэ хэллээ баярлалаа хө чамд бас амжилт
d_suvdaa34@yahoo.com (зочин) - зураг дараа нь болноо хө жилийн дараа ч бүр л том болцон байна даа
Ted nar chin zon sovingooroo aav, eejiigee medej baidag bolohoor.
дээрх сээгийнүүдийг уншсан чинь би бол хорвоогийн хамгийн муу ээж юм байна гээл бодоод гарлаа...хэхэ
Жиргээ - өөлхөн өөлхөн
Акyмэн - үнэн үнэн
Сэтгэгдэл үлдээх: