2009-04-02 06:22:31

Шөнөөр унагсан нулимс чинь над дээр бороо болон асгахдаа
Шимшрэн байгаа зүрхэнд минь гуниг нэмдэг шүү
Хайрт минь битгий уйл
Чимээгүй мэгшсэн мөч бүхэн чинь салхиар өртөөлж чихэнд минь хүрэхдээ
Чимчигнэн байгаа сэтгэлд минь уйтгар нэмдэг шүү
Хайрт минь битгий уйл
Нуугаад унагсан нулимс чинь
Намуухан хөвөх уулсэд шингэж
Нарнаас намайг халхалахдаа
Чамайгаа санах биенд минь шаналал нэмдэг шүү
Хайрт минь битгий уйл
Чинхүү хайрт чамтайгаа учрах өдөр холгүй байна
Чандалсан сэтгэлээ тэр мөчид асгаарай би хорихгүй
Амраг хайр сэтгэлийн уярал болох нулимсийг нь
Аз жаргалтай инээдээр хань нь арчнаа хайрт минь
Би чамдаа хайртай

tgs
Сэтгэгдэлүүд:
Chabu (зочин) - хэхэ баярлалаа ааваа
баярлалаа өвөө
Болжмор - баярлалаа найз минь
саййййййййййййн. Сайн биддээ?
@ngarag - хэхэ энэ хаврын синдромуу хэхэ
сайн сайн
Чандалсан сэтгэлээ тэр мөчид асгаарай би хорихгүй
Амраг хайр сэтгэлийн уярал болох нулимсийг нь
Аз жаргалтай инээдээр хань нь арчнаа хайрт минь"
... ямар гоё мөрүүд вэ? тэр сайхан мөч ойрхон байгаасай... аз жаргал хүсье анд аа...
saixan l shuleg baina.
chin_xusel - баярлалаа хө
Isidora - сайн сайн уу хө баярлалаа
баярлалаа хө
amanjinka - баярлалаа андаа
bolor7erdene - баярлалаа хө танай гэр бүлд ч бас аз жаргалыг хүсье ээ
уйлах муу ёр
баярын нулимсийг муу ёр гэхгүй шүү тээ
Mandahaa87 - баярлалаа хө
Аясын салхи нулимсыг чинь хатааж өгнө
Хайртынхаа тэвэрт эрхэлэв хэмээн төсөөлөөд
Хурмастын олон одны дор жарган хүлээ. ХАЙРТ МИНЬ...
Би чамд ХАЙРТАЙ
за нэг иймэрхүү юм биччихлээ шүү хэхэ
sain uu? shulgiin een bitgii uilaarai.
сайн сайн уу зочилсонд талархажийнээ хэхэ
silenttone - баярлалаа хө
сорри шүү найз минь
agai - баярлалаа хө уйлуулсанд уучлаарай хэхэхэ
Lily - хаалгаа онгойлгож чададгүй хэхэхэ арай хиж л нэг юм онгойлголоо
сайн уу лили
Сэтгэгдэл үлдээх: