
Чамайгаа чанга тэврээд
хайртай гэж шивнэх сайхан
Чандага цагаахан цээжийг нь
энхрийлэн таалах мөн ч сайхан
Урсгал дөлгөөн харцнаас нь
хайр сэтгэлийг мэдрэх сайхан
Уяхан зөөлөн уруулаас нь
ухаангүй дурлалыг амтлах сайхан
Уянга яруу дуу хоолойг нь
өдөржин сонссон ч таатай сайхан
Уран гоолиг биеийг нь
үнсэн илэх үнэхээр сайхан
Үзэсгэлэн гоо чамайгаа
үеийн нөхдөөс харамлах сайхан
Үнэн ариун сэтгэлээс нь
үүрдийн хань минь гэж хэлэх шиг сайхан
Чамайгаа чанга тэврээд
хайртай гэж шивнэх сайхан
Чамтайгаа л хамт байх нь
хамгаас илүү сайхаан хайрт минь

tgs
Сэтгэгдэлүүд:
баярлалаа хө нам тайван л банйа даа
deer ni nemehed tanii bichseniig unshihad bas saihan shuu amjilt agaa
bi buur bicheed abchihlaa
hairdaa unshuulnaa
bayarllaa
unen goyo shuleg bna, daanch nad bish boloxoor xudlaa shulsee zalgiad l garlaa, xud!
bujigchin - таалагдсан л бол гялайлаа бүжигчин минь
bi_banjig - баярлалаа анд минь
Юки - сайхан сайхан
Julia_976 - их баярлалаа чамд ч бас зориулсан гээд бодчих хэхэ
баярлалаа жиргээхэн минь чамд ч бас зориулчий еөө
monjigo - хэхэ найз даа ч бас зориулчий
баярлалаа найз минь
Шүлэг нь яасан сайхан юм, зураг нь ч яасан сайхан юм бэээ.
SSunday - сайн сайн уу аниа баярлалаа аниа
Дурласан бүсгүйн уруул өнгөлөг
Дураараа тэнүүчлэвч эх орон минь өнгөлөг өө гэж сайхан байна аа
embi - сайхан сайхан
сайхан мөртүүд байна шүү
Dr_TLG - баярлалаа хө
санаа алдаад яах вэ
учрал бүхэн өөрийн хувь төөрөгтэй
уулзсан бүхэн хайр сэтгэл цацахгүй ч
ухаангүй дурлалын амтыг чи мэдрэх болноо
өөрөө чи тэгээд бичиж эхлэнэ дээ
хэхэ
Сэтгэгдэл үлдээх: