Урьд шөнө ЕХБХ-ны Аваргуудын лигийн хасагдах шатны хариу тоглолтоо манай баг хийлээ "Гайхамшигтай тоглолт гайхамшигтай хожил" цааш унших »
"Нүцгэн ХҮҮХНҮҮД л гэж ХАРЖ болдоггүйм шүү эдр хахаха" цааш унших »

Чамтай хамт байхад
Талын цэцэгс титэм болон ороогдож
Тэргүүнд чинь зүүгдэн зүүгдэн надад атаархана
Чамтай хамт байхад
Цэнгийн нүүдэл саатан буудаллаж
Чиний минь сайхныг ширтэн ширтэн надад атаархана
Чамтай хамт байхад
Мөнгөн саран өмнүүрээ халхлах үүлсийг яран
Чиний минь яруухан царайг илбэн илбэн надад атаархана
Чамтай хамт байхад
Аясын салхи исгэрхээ болин намдуухан үлээж
Чиний минь шанхны үсээр эрхлэн эрхлэн надад атаархана
Чамтай хамт байхад
Юм бүхэн надад атаархана
Чамтай хамт байхад
Би өөрөө өөртөө ч атаархана
Тэгжийгаад оруулнаа зургаа одоо залхуу хүрчихлээ ккккккк
"Олоон жилийн дараа дахиад бодогдлоо" цааш унших »
Хэн авснийг кэлээд өх хүн байна уу?
Сайхан сэтгэлт Туянаагийн маань зүүж өгсөн шал юмсан
Савандаж шойтогдож угаачихаад харж баясдаг шал юмсан
Салхи татуулан гүйж ирээд гулгаж тоглодог шал юмсан
Сархаданд хаяа хөлчүүрхээд савж унадаг шал юмсан
Одоо нөгөө Гүзээ орж ирээд баахан тавлах вий дээ кккккк
"Энэ амьдрал яасан хатуу юмбээ" цааш унших »
"Гүн галуутай явсийн" цааш унших »

46000 төгрөгөөр гэртээ дүрс дууний гайхамшигийг мэдрэхгүйгээр, сааралтсан дүрс, моно дуу, орчуулга гэж авах юмгүй киног хайрт хүү мэнь захиалан үзвээ. Ийм үнтэй кино үзсэн ээ утасныхаа төлбөрийг хийхдээ мэдэж хүүгээ утас гуйж аван өрөөндөө орон таг болсоныг нэхэн санав. Сардаа 20.000 хол давдаггүй утасны төлбөр маань 60.000 гараад явчихсанд гайхан жагсаалтыг авч харуул кино сонгуульд хүү маань нэг л орой 92 мсж бичин оройлон манлайлж тус тв д өөрийнхөө насанд ахадхаар хөрөнгө оруулал хийчжээ. Үзий гэсэн киногоон үзэж тэр орой хүү маань сайхан байсан нь ойлгомжтой. Одоо яахуу загналтай нь биш гээд жаал тоо бодуулав кккк. Дээрх мөнгөөр Тэнгист 15 кино үзэх, Паркад 11 тоглоом тоглох, Гэртээ хичнээн ч талх сүү хүнсний зүйл авч болох, өөртөө зарцуулсан бол юу юу авч болох гээд баахан бодсоны эцэст хүү маань ойлгох шиг болсон. Гэхдээ л хүүхэд бол хүүхэд шүү дээ.
""Нүд" зодох модох талаар биш шүү" цааш унших »
Цэцэрлэгийн нас Цэцэрлэгийн авъяаслаг хүүхэд дуулна шүлэг уншина. Аймгийн наадмын арга хэмжээнд цэцэрлэгээ оройлон манлайлан оролцов. Байрны гадаа ах нар аймшгийн онигоо ярьж харанхуй болсон хойно гэртээ орох гэж бөөн юм болдог байв. Азаар манайх нэг давхарт. Ээж 3 н дугуйт авч өгөв. Хажуу орцны жаалтай уралдаж байрны ах нараар чихрээр шагнуулдаг байв
"Сурагч насны он цагийн товчоон буюу Даган дуурайж далдганы нтр Зоригтизм" цааш унших »
Ямар ч насандаа хүн
Янаглан дурлах учиртай А.С.Пушкин
"Ямар ч насандаа хүн янаглан дурлах учиртай" цааш унших »
Чулуунбаатарын Ууганбаяр гэдэг залуу бичсэн шүлэг. Түүний "Нимбэгэн сарны шүүс" номонд багтсан энэхүү шүлэг ихэд таалагдав.

ХҮМҮҮС ЯАГААД
Хүмүүс уйлах шахам ярьдаг шигээ байхгүй юм
Хүмүүс урах шахам хэлсэн шигээ байхгүй юм
Хүмүүс уярах шахам догдолсон шигээ байхгүй юм
Хүмүүс төрсөн шигээ үнэн байхгүй юм
Хүмүүс хөл нь бээрсэн гөлөг шиг байх юм
Хүмүүс хивэг нь ихэдсэн төлөг шиг майлах юм
Хүмүүс хөнжил нь томдсон хүүхэд шиг тийчлэх юм
Хүмүүс хөлс нь цувсан хөгшин шиг ядрах юм
Хүмүүс өтлөхөө мэдсэн мэт гэнэтхэн уйлах юм
Хүмүүс үржихээ мэдсэн мэт гэнэтхэн дуулах юм
Хүмүүс холдохоо мэдсэн мэт гэнэтхэн уярах юм
Хүмүүс төгсөхөө мэдсэн мзт гэнэтхэн солиорох юм
Хүмүүс хэл нь устаж буйг үл анзааран согтох юм
Хүмүүс хил нь цөмөрч буйг үл анзааран сохрох юм
Хүмүүс төр нь төөрч буйг үл анзааран тайвшрах юм
Хүмүүс түүх нь бүдгэрч буйг үл анзааран тайчих юм
Хүмүүс хүнээ алдахыг сонсоод инээд нь хүрч байна
Хүмүүс цусаа бузартахыг хараад нүдээ аньж байна
Хүмүүс нутгаа ухуулахыг сонсоод чихээ бөглөж байна
Хүмүүс эх орноо худалдахыг хараад бүр унтаж байна
Хүмүүс хүмүүс яагаад ...
2009-02-22

Цангасан сэтгэлийг чинь дэвтээж хайрын бороог асгахсанЦаг нарыг мартан чинийхээ хажууд л байхсан
Санасан зүрхийг чинь тайтгаруулж чинийхээ өмнө сөгдөөд
Сайхан сарнай цэцэгсийг чамдаа би өгөхсөн
"Хэзээ ч чамаасаа холдохгүй гэж өр зүрхэнд чинь шивнэе буюу Төрсөн өдрийн мэнд" цааш унших »
Сарны мөнгөн туяаг чамайгаа гэж бодно
Санаж бэтгэрэх сэтгэлийг минь сүүн цацрагаар аргадна
Шөнийн тэнгэрт чамтайгаа эрхлэн жаргах ахуйд
Шүүдрийн дусалд чамайг минь үлдээн саран авхай цааш одно"Ганцхан чамайгаа санана буюу Төрсөн өдрийн бэлэг" цааш унших »

Ажилд орсоныг маань тэмдэглэж манай хамт олон одоо амралтанд явлаа ккккккк маргааш ирээд сээгийдий нтр кккккк


Аз жаргалыг бэлэглэгч бүсгүйд би талархаж байгаа байдал кккккккккк
